Г.Бөхчулуун өнөөдөр Live тоглолт хийнэ

Г.Бөхчулуун гэх залууг үндэсний урлагаа дэлхийн тайзнаа толилуулж Австралийн “The Voice” шоуны содон бөгөөд хүчтэй оролцогчдын нэг байсан гэдгээр нь хүмүүс танина.

Тэгвэл тэрээр өнөөдөр  “Behind Doors” youtube хуудсаар дамжуулан лайв тоглолт хийх гэж буй аж.

Австралийн цагаар 17:00 цагт эхлэх лайв тоглолтыг Монголоос үзэх үзэгчид цагийн зөрүүнээс шалтгаалан 15:00 цагаас хүлээн авах боломжтой.

Уг тоглолтоор “Гол”, “Мазаалайд”, “Ээж, аавдаа” зэрэг уран бүтээлүүдээ хүргэх юм.

Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд оролцож дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан  юм. Тэрээр морин хуур, хөөмийн эгшгийг уянгалуулж, оролцогчдоос онцгой гэдгээ батлан харуулсан.

Санал болгох мэдээ

“Хүрээ хөг” нийслэлчүүдийн сэтгэлийг хөглөлөө

Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, …