Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимын хороо/ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергт лхагва гарагт бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо.


Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ нь Европын орнуудаас Герман улстай спортын салбарт олон жилийн турш ойр дотно, идэвхтэй харилцаа өрнүүлснийг онцлон дурдаад, тус улсын өндөр зэрэглэлийн спортын мэргэжилтэн , дасгалжуулагчид манай орны  спорт-олимпизмын  салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгийг хэллээ. 

Тэрбээр, МҮОХ-ны  саяхан сонгогдсон шинэ удидлагуудыг товч танилцуулж,  цаашид Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв.

Элчин сайд Ё.Розенберг өвлийн спортыг хөгжүүлэхтөсөл хөтөлбөрийг Mонгол Улсад хэрэгжүүлэхийн төлөө  хамтран ажиллахад  бэлэн гэдгээ  илэрхийлээд, олимпын аваргуудаар удирдуулсан МҮОХ нь Токиогийн олимпын наадамд өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөв.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …