Монголын хөл бөмбөгийн холбоо “ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс”-той хамтран ажиллана


Монгол улсад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг талбайд болон талбайн гадна олон талт байгууллагуудтай хамтран хөгжүүлэх, охид эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт оролцох оролцоо, эрх, хүйсийн тэгш байдлыг хангаж боловсрол, эрүүл мэнд, спортоор дамжуулан мэдлэг боловсрол олгох үүднээс “ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс”-той хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилгоор уулзлаа.
Уулзалтад “ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс”-ыг төлөөлж ЕНБД С.Уянга, Өсвөр үе залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн х.Намуун нар МХБХ-ны байранд зочилсон юм.


Уулзалтаар зочдод МХБХ-ны үйл ажиллагаа, тэмцээн уралдаанууд болон шигшээ багуудын талаар танилцуулж цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …