2020.09.14 / ДАВАА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧИН САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР
Үс засуулвал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.28-19.07
Аргын тооллын 9 сарын 14, Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Үнэг одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.