Н.Төгсцогт: Босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг хичээх болно

Монгол Улсын гавьяат тамирчин,  мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт энэ сарын 19-нд хийх тулааныхаа үеэр өмсөх шинэ өмсгөлийнхөө зургийг фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудаснаа байршуулжээ.

Тэрбээр өмсгөлийнхөө тухай “Тулаан эхлэхэд яг долоо хоног үлдлээ. Үндсэн бэлтгэлээ дууслаа. Маргааш шинэ оргил руу тэмүүлэхээр зорино. Монгол хүний арга ухаан, хүч чадлыг харуулж, босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно” хэмээсэн байна.

МУГТ Н.Төгсцогт  есдүгээр сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай тулалдах юм.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …