Дуучин В.Гантулга “Үргэлж хайрлана” нэртэй шинэ дуугаа гаргалаа

Дуучин В.Гантулга “Үргэлж хайрлана” нэртэй шинэ дуугаа гаргалаа

Нэлээд хэдэн жилийн “Гранд” хамтлагаар овоглож, “Амьдрал” болон “Гоо бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа охид залуусыг байлдан дагуулж явсан дуучин В.Гантулга өдгөө бие даасан уран бүтээлээрээ сонсогч фэнүүдтэйгээ уулзаж буй. Чадалтай хоолой, ухаалаг зангаараа рок попын залуу уран бүтээлчдээс эрс ялгардаг тэрбээр “Гранд” хамтлагаас гарсныхаа дараа нэг хэсэг хувийн амьдралдаа анхаарсан гэлцдэг.

Тухайн үедээ л охидын шүтээн болж хайрын дуунуудаараа уран бүтээлийнхээ нэрийн хуудас хийсэн дуучин В.Гантулга төд удалгүй гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн билээ. Үүгээр ч зогсохгүй, уран бүтээлдээ эргэн орсноо дуулгаж шинэ дуунуудаа сонсогч залуустаа хүргэж эхлээд байгаа юм. Тэрбээр хамгийн сүүлд дуулсан “Үргэлж хайрлана” дуундаа клип хийлгэж, үзэгч сонсогчиддоо бэлэг барьжээ. Ингээд түүний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё.

Р.Есүй


index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …