Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн холбоо буюу АТР-гийн чансааны шилдэг найман тамирчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээн Английн нийслэл Лондонд үргэлжилсээр байгаа билээ. Тэмцээний “А” хэсэгт Дэлхийн чансааг тэргүүлэгч, Испанийн Рафаэль Надаль 2005 оноос хойш шилдгүүдийн тэмцээнд хүч үзсэн ч удаа түрүүлж чадаагүй. Харин өнгөрсөн жил бэртлийн улмаас өнжсөн. Тэгвэл тэрбээр энэ жил “дутуугаа нөхөж, дундуураа дүүргэх” магадлал бусад теннисчдээсээ тун өндөр байгаа. “Хаан” Надаль үүнийг нотлох мэт эхний даваанд нутаг нэгт Давид Феррерийг 6:3, 6:2-оор буулган авчээ.
Харин “В” хэсэгт дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй Сербийн Новак Жокович тус тэмцээний хамгийн олон түрүүтэй, 17 “Их дуулга”-ын цомтой Швейцарийн Рожер Федерер нарын тоглолт тун сонирхолтой өрнөлөө. Тоглолтын эхний үед серб эр 6:3-аар давамгайлав. Хоёр дахь сетэд “Швейцарь цаг” хочтой Рожер Федерер өрсөлдөгчөө брекээр буюу 7:6-гаар илүүрхсэн. Харин шийдвэрлэх гуравдугаар үед Жокович өрсөлдөгчөө 6:2-оор буулган авснаар анхны ялалтаа байгуулав.