Дуучин Б.Сарантуяагийн “Эрхэмбилэг”-тэй өдөр

Дуучин Б.Сарантуяагийн тоглолтыг фэнүүд нь жил болгон хүлээгээд сурчихсан. Поп хатагтай ч өдийг хүртэл урмыг хугалсан удаагүй. Харин энэ жил цар тахлын хөл хорио таарч, 50-н насны төрсөн өдрөө үзэгч фэнүүдтэйгээ нижгэр тэмдэглэж чадалгүй өнгөрөөсөн. Гэхдээ тэгш тоотой ойн баяраа тэмдэглэхгүй бол тиймхэн биз дээ. Тиймээс есдүгээр сарын 18-нд буюу хүүгийнхээ төрсөн өдөртэй давхцуулан бүх цаг үеийг байлдан дагуулсан алтан хитүүдээс бүрдсэн “Best of Saraa” тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзах нь.

Нэгэн цагт хүүдээ зориулж ая зохиогч Б.Ангирмаатай хамтран “Энэ насны минь хийморь болсон эрхэм билэг бидэнд заяажээ…” хэмээх дууг эгшиглүүлсэн түүх бий.

Сонирхуулахад энэ сарын 18-ны өдөр “альтернатив” Отгоо, “Солонгон аашт” Т.Ананда гэх мэт олны танил бүсгүйчүүдийн төрсөн өдөр тохиож байгааг хэлэх үү поп хатагтайн тоглолт давхар баяруудын давхцлаар дүүрэн байх нь. Улс даяар хөл хорио тавигдаж, хамгийн анхны нижгэр тоглолтыг Sky Resort зохион байгуулах санал тавьснаар ийнхүү дуучин Б. Сарантуяатай хамт нэгэн үдшийг доргио өнгөрөөх боломж нээгдээд буй. Нэмж дуулгахад үзэгчдийн тоо хязгаартай гэсэн шүү!!!

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …