Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх зорилгоор Соёлын яамнаас НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэн өрнүүлж байгаа.
Тэгвэл тус аянд “Хөх нар” Монголын контемпорари урлагийн төв түүний гишүүн уран бүтээлчид нэгдэж “Land Art” /газар орон зайн урлаг/, “Installation” /өрөг байршлын урлаг/, “Performance” /үйл хөдлөлийн урлаг/, “Dijital art” /Видео, дижитал, фото урлаг/, “Sound art” /Дуу авианы урлаг/, “Poem” /яруу найраг/, “Мusic and song” /Дуу, хөгжим/, “Public and Street art” /Гудам орон зайд нийттэй харилцах урлаг/ зэрэг төрлүүдээр Улаанбаатар хотноо үзэсгэлэн гарган оролцохоор боллоо.
Хөтөлбөрийн хүрээнд хотын алслагдан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд өрөг урлаг, үйл хөдлөлийн урлаг, медиа урлаг, хөгжим, дуу, зэрэг паблик олон нийттэй харилцах орчин урлагаар үйлчлэх хөтөлбөрт мэргэжлийн 12 уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ.
Үүнд:
1. “Хөх Нар” МКУ-ын төв Галерейд- /2020.09.10-2020.11.10/
2. “Вlack box” театрт- /2020.09.15-2020.11.15/
3. Монголын урлагийн зөвлөлийн Галерейд- /2020.11.15-2020.11.25/
4. Багануур дүүрэгт /2020.09.17/
5. Багахангай дүүрэгт /2020.09.18/
6. Налайх дүүрэгт /2020.09.19/ тус тус олон нийтэд үзэсгэлэн, үзүүлбэрүүдээ нээн үзүүлнэ.