Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ

Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар хамтран  Монгол Улсын гавьяат жүжигчин Б. Дашдондогийн дуулсан “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ.

“Санаж байна уу?” дууны аяыг  МУУГЗ Н.Халиун, үгийг П.Хэрлэн зохиосон юм.

“Санаж байна уу?дууны үг 

Санаж байна уу даа миний амраг

Сэтгэлд чинь үлдсэн өдөр хоногууд

Зүрхэнд хурсан хардах сэтгэлийг чинь

Салхи мэт зайлуулах билээ

Уйлж байна уу даа миний хонгор

Учирсан бүхэн бид хоёрт

Хүсч амьдрах хорвоогийн энэ бүгдээс

Хайрлах бүхнээ ав гэв үү дээ

Ханьсах хүслээ надад хэлээч

Цэл залуухан насны чинь учрал

Би чамайгаа харахгүй юм бол

Эгэл амьдрал минь хайраараа сохорч

Энэ хорвоод орших газар үгүй еэ

Үдэш бүрийн сэрүүн зүүдэнд чинь

Үлдэж хоцоръё би чамтайгаа

Үнэнч гэж хэлсэн харамч үгэнд чинь

Үүрдийн итгэлээ би өглөө

Үнсэлт хайрлан намайг тэврээч

Цэл залуухан насны чинь учрал

Би чамайгаа харахгүй юм бол

Эгэл амьдрал минь хайраараа сохорч

Энэ хорвоод орших газар үгүй еэ

Үнсэлт хүсэх уруул чинь яваад өгөөч гэж хэллээ ч

Уйлах нүднийхээ харцаар

Үлдээч гэж надад хэлэх юм

Цэл залуухан насны чинь учрал

Би чамайгаа харахгүй юм бол

Эгэл амьдрал минь хайраараа сохорч

Энэ хорвоод орших газар үгүй еэ

Хүсэл хайрын энэхэн орчлондоо

Бие биенээ хайрлан харамлахгүй юм бол

Хүний орчлонд хүслээрээ дутаж

Хан хорвоод орших газар үгүй еэ


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …