Рокит Бей амплагед тоглолт хийнэ

Хамгийн хөгжимлөг хип хопчин гэгддэг реппер Рокит Бей өөрийн амплагед тоглолтоо энэ сарын 15-ны өдөр хийхээр болжээ.

Өвөрмөц үг ая бүхий “Нэг өдрийн хаан”, “Сахилга сул”,  “Эвдэрхий хүн” гэх зэрэг гаргасан дуу болгон нь залуусын дунд хит болдог дуучин маань  15-ны өдөр “Blue Sky tower”-т байрлах “Vegas” шөнийн клубт ганцхан удаа тоглох юм байна. Гэхдээ тоглолтын билетийг зөвхөн тоглолт болох өдөр “Vegas” шөнийн клубээс худалдан авах боломжтой гэнэ. Мөн тоглолтод “UFO” хамтлаг оролцох ажээ.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …