P.Жавхлантөгс:Дэлхийн хэмжээний шагналыг авахад “Монголын соёл” хамгийн их нөлөөлсөн

“Дэлхий ба сүнс” киноны хамтрагч продюсер, найруулагч Р.Жавхлантөгстэй ярилцлаа.


Саяхан “Дэлхий ба сүнс” кино бүтээлээр олон улсын наадамд амжилттай оролцон, алтан цомын эзэд боллоо. Энэхүү баримтат киноны зураг авалтыг хаана, хэзээ хийсэн бэ?

-Америкийн нэгдсэн улсын Хойд Техасын урлагийн их сургуулийн кино групп бидэнтэй хамтарч 2014 онд киноны зураг авалтаа эхэлсэн. Тэдний зүгээс монгол хүмүүс байгальтайгаа хэрхэн уялдаж амьдардаг тухай сурвалжлах санал тавьсан юм. Гэхдээ монгол хүний онцлогийг түлхүү гаргахын тулд гол баатрыг онцолж, түүний амьдралын сонирхолтой түүхээр аялахыг хичээсэн. Өөрөөр хэлбэл, Монголд дэлгэрсэн буддын шашины хөгжлийг гол сэдэв болгосон гэсэн үг. Ингээд Дархан, Сэлэнгэ аймгуудад зураг авалт хийж, гол дүрийн баатар Дэлгэр ламын амьдралыг хэдэн жил ажиглахад тодорхой хугацаа зарцуулсан. “Дэлхий ба сүнс” киноны зураг авалтыг дөрвөн жилийн хугацаанд хийж, 2018 онд дуусгасан.

-Баримтат кино бусад уран бүтээлээс юугаараа ялгагддаг вэ?

-Зарим киног урьдаас уран сайхны тавилттай бэлтгэдэг. Харин баримтат киноны хувилбарууд тухайн бодит байдлыг шууд харуулдгаар онцлогтой.

-Киноны гол баатар лам хүн гэсэн үү?

-Бурхан номын мөр хөөсөн, ямар нэгэн сүм хийдэд хамаардаггүй, хувиараа ажилладаг лам хүнийг оролцуулсан. Буддын ухаанд боловсорсон энэ лам уламжлалт ахуйгаа барьж уул ус, ургамал моддыг арчилж тордох, гол горхины эхийг хамгаалах үйлс хийдэг. Өөрөөр хэлбэл, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах үзлийг эрхэмлэдэг нэгэн юм. Нүүдэлчин ардын уламжлалт ахуй ч эх дэлхийтэйгээ сүлэлдэн оршдог шүү дээ.

-Тэгвэл та бүхний дөрвөн жил хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн энэхүү кино хэдэн минут үргэлжилдэг вэ?

-“Дэлхий ба сүнс” кино 25-30 минут үргэлжилдэг. Ерөөс нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ уялдан холбогдож амьдарч буй өнөөдрийн ахуйг илтгэсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …