МҮХАҮТ-ын 60 жилийн ойд зориулсан концерт Сүхбаатарын талбайд болно

Монголын Үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойд зориулсан ёслолын концерт  өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Уг концертод үндэсний дуу бүжиг, сонгодог урлаг, рок поп, амьд хөгжмийн одууд оролцохоос гадна энэ жилийн үндэсний их баяр наадмын хөтөлбөрүүдээс толилуулагдаж, үндэсний бүжгийн хамгийн том флашмоб болох  юм.

Мөн энэ үеэр хувийн хэвшлийг төлөөлж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн төрийн шагнал хүртсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож, хүндэтгэл үзүүлэх юм байна.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …