МОНГОЛ УЛСАД ОЮУТНЫ БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙД
ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН 2013 ОНЫ “ОЮУТНЫ УЛСЫН АВАРГА”
ШАЛГАРУУЛАХ БАГИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ
Улаанбаатар хот № … 2013 он 10-р сарын 29-нд
ЗОРИЛГО:
Үндэсний спортын гайхамшигийг оюутан суралцагчдад таниулан сурталчилж, улмаар хөгжүүлэн дэлгэрүүлж цаашид уламжлал болгон зохион байгуулах. Оюутан залуусыг улс, аймгийн цолнд хүрч, өндөр амжилт гаргахад, дөхөм болход энэхүү тэмцээний зорилго оршино.
ХАМРАГДАХ ХҮРЭЭ:
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Их, Дээд сургууль МСҮТ, Коллеж суралцаж байгаа оюутнууд оролцоно.
ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ:
Биеийн тамир спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Их, Дээд сургуулиудаас тус бүр 2 баг, бусад Их Дээд сургуулиудаас тус бүр 1 баг оролцоно. Баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. 2 сэлгээний тамирчин байж болно.
ШАГНАЛ:
Тэргүүн байр: Шилжин явах цом, медаль Хүндэт өргөмжлөл, Мөнгөн шагнал, Үнэ бүхий зүйл
Дэд байр: Медаль, Хүндэт өргөмжлөл, Мөнгөн шагнал, Үнэ бүхий зүйл
Гутгаар байр: Медаль, Хүндэт өргөмжлөл, Мөнгөн шагнал, Үнэ бүхий зүйл
Тусгай байр: Хүндэт өргөмжлөл, Мөнгөн шагнал, Үнэ бүхий зүйл
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Сургуулийн тодорхойлолт, сурлагын дэвтэр
Иргэний үнэмлэхний хуулбар
Багийн мэдүүлэг баталгаажсан тамгатай байна
Хоёр хувь цээж зураг
БҮРТГЭЛ, ХУРААМЖ:
2013 оны 11-р Сарын 05-нд 10:00 цагаас 14:00 цагийн хооронд Монгол Бөхийн Өргөөнд
Баг тус бүр 70.000 төгрөг
ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН:
2013 оны 11-р Сарын 05-нд 15:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд
ХААНА ХЭЗЭЭ БОЛОХ:
2013 оны 11-р Сарын 11-нд 09:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Оюутны Холбоо
Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Аварга Дээд Сургуулийн Оюутны Зөвлөл
ЖИЧ:
1992 оны 01-р Сарын 01-нээс хойш төрсөн оюутнууд оролцоно.
Цахим үнэмлэхтэй, Оюутны үнэмлэхтэй байх
Холбоо барих утас: – МОХ Д.Насанжаргал утас: 88604356
“АВАРГА” Дээд Сургуулийн Оюутны Зөвлөл Дарга
Б.Баатарболд утас: 88408310, 94908310