XVIT хамтлаг “Амьдрал хааяа” дуугаа зохиогчийн эрхтэй нь ХНХЯ-нд хүлээлгэн өглөө

XVIT хамтлаг нийгмийн сайн сайхны төлөөх хүчирхийллийн эсрэг шинэ уран бүтээлээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохиогчийн эрхтэй нь хүлээлгэн өглөө.

Нийгэмд тулгамдаж байгаа асуудал, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэх хүчирхийлэл, мөн хөвгүүдийн хүмүүжил, эрчүүдийн сэтгэл гутралын тухай ярилцсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа олон нийтийн хандлага, уламжлалт сэтгэлгээг өөрчлөх, залуусыг уриалан дуу хоолойгоо хүргэж, уран бүтээлээрээ илэрхийлж байгаад талархал илэрхийллээ.

XVIT хамтлагийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд урлагаар дамжуулан нөлөөллийн ажилд оролцож, хүчирхийллийн эсрэг шинэ уран бүтээлээ хүргэж байгаад баяртай байгаагаа дурдсан юм.

Санал болгох мэдээ

Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан …