Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төслийн макеттай танилцлаа. Энэ үеэр тэрбээр ажлын явц хангалтгүй байгаад бухимдан хариуцсан сайд, дарга нарыг ажлаа хийж, чадахгүй бол Монгол төрөөс зайл! хэмээв.
Тэрээр: Засгийн газар бүх асуудлыг чинь шийдэж өгсөн. Мөнгө төгрөгийн асуудлыг, газрын чинь асуудлыг. Хэрүүл маргаантай байгаа бүх газуудыг чинь шийдэж өгсөн. Нураад унаж байгаа улсын музей дээр чинь улсын ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг дээр нь шийдсэн. Гэтэл та нар яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Ажил хийвэл хий. Хийхгүй бол больцгоо. Би одоо ганц юм шаардаж байгаа. Та нарын цаана гадаад дотоодод сургууль төгсчихсөн чадалтай олон залуучууд төрдөө зүтгэе, ажил хийе гээд явж байгаа. Битгий энд ингээд буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол энэ монгол төрөөс зайлцгаа!гэв.