Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниуд гурилын үнээ нэмжээ. Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан “Улаанбаатар”, “Од” гэх мэт гурилын үйлдвэрүүд гурилынхаа үнийг килограмм тутамдаа 70-90 төгрөгөөр нэмсэн байна.
Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагаас эхлэн “Од” группын нэг килограмм “Ургац” гурил 550 төгрөг байсан нь 620 төгрөг болсон бол дээд гурилын үнэ 850 байсныг 920 төгрөг болон нэмэгдүүлжээ.
Мөн “Улаанбаатар” компани өнгөрсөн бямба гарагт нэгдүгээр гурилын үнээ кг тутамд нь 90 төгрөг, дээдийг нь 70 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаад байгаа аж. Харин эдийн засагчид энэхүү үнийг өсөлтийг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Ийнхүү гурилын үнийг өсгөхгүй хэмээн гурилын тогтвортой хөтөлбөрт хамрагдсан компаниуд хэлэлцэж тохиролсон мэт нэгэн зэрэг нэмж байгаагийн цаана нь ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил байгаа бололтой.