МҮОХ: Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт гишүүн Ш.Магванд хүндэтгэл үзүүлэв

Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн Б.Баттүшиг нь ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магванд хүндэтгэл үзүүлэн, ахмадын баярын мэнд хүргэв.

“Олимпийн өвөө” хэмээн олноо алдаршин, нас сүүдэр 93 хүрсэн Шагдаржавын Магван нь 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлж байсан бөгөөд 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон билээ. Өвөл, зуны 25 олимпийн наадамд оролцсон олимпийн өвөөгийн буухиаг 34 насандаа үргэлжлүүлэх эрхэм үүргийг залгамжилж, Монголын спорт-олимпизмийн түүхэн дэх ОУОХ-ны хоёр дахь гишүүнээр сонгогдсон Батболдын Баттүшиг нь Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг юм.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …