“Наньжин-2014” залуучуудын олимпийн эрх олгох байт харвааны Азийн АШТ-д манай тамирчид амжилттай оролцлоо.
Тайван улсад болсон тус тэмцээнд амжилт гаргасан тамирчдын хувьд:
-Охидын 60 метрт Хангарьд клубын тамирчин Ч.Оюунтунгалаг хүрэл медаль хүртсэн бол А.Сүрэнжав, Б.Номин-Эрдэнэ нар 1/8 шигшээд шалгарчээ.
-Насанд хүрэгчдийн тэмцээнээс ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртжээ. Тэрээр эрэгтэйчүүдийн урьдчилсан шатанд 49 тамирчин цэц сорьсноос манай харваач 663 оноогоор долдугаар байрт шалгарч, дараагийн даваанд хийлсэн. Улмаар Тайланд, Малайзын тамирчдыг хожиж, БНСУ-ын Жин Жай Ванг 6:5-аар ялсан юм. Мөнгөн медалийн төлөө мөн л “Гуулин” улсын Жон Сун Воныг буулгаж аваад шигшээд Японы Фүкүкава Такахарүд ялагджээ.
– Эрэгтэйчүүдээс Б.Долгорсүрэн 632 оноогоор 25, Г.Ган-Эрдэнэ 617 оноогоор 35,
– Эмэгтэйчүүдээс Б.Урантунгалаг 629 оноогоор 19, А.Энхтуяа 671 оноогоор 21 дүгээр байр тус тус эзэлсэн байна.