Зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан “Хүүхэд залуучуудын улаан театр” үүдээ нээлээ

100ССАЖЯ болон Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр хүүхэд залуучуудын гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, соёл боловсролд эерэг нөлөө үзүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан “Хүүхэд залуучуудын улаан театр” байгуулагдаад байна.

Тус театрын хамт олон театрынхаа нээлт, анхны уран бүтээл болгож алдарт зохиолч Виктор Гюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” сонгодог драмын жүжгийг тайзнаа амилуулж байгаа юм. 11-р сарын 3-ны өдрөөс эхлэн өдөр бүр Улаанбаатар чуулгад тоглогдож буй жүжгийн хаалтын тоглолт өнөөдөр болно.

Нийт таван өдөр тоглогдож буй тус жүжгийн гол дүрүүдэд жүжигчин А.Угтахбаяр, Д.Алтансүх, И.Хангай, СУИС-ын III курсын оюутан Мишээл нар тоглож байгаа бол найруулагчаар залуу найруулагч Ш.Равдандорж ажиллажээ.

Зөвхөн хүүхэд залуучуудад зориулан уран бүтээлээ тууриваж буй “Хүүхэд залуучуудын улаан театр”-ын хамт олонд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 99139020, 96082888

index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …