Хэрвээ би зургаа ил тавьбал хүмүүс намайг хараад бараг таних хэмжээний нэгэн эмэгтэй. Яахав мэдэхгүй хүмүүс байдаг л байх. Эргэн тойрон найз нөхдөөр хүрээлүүлсэн, хамаатан садан танимхайрч магтаж сайшаасан сэргэлэн цовоо адтай охин байсан юм аа би. Олон жилийн өмнө. Рeклам клип гээд л завгүй шахуу гялалзаж явсан үe надад байсан. Бүх зүйл тэр чигээрээ эсвэл түүнээс илүү үргэлжлэнэ гэдэгт бат итгэлтэй байдаг байлаа. Найз охид гэхэд л өдөр бүр уулзаад явсан ч дуусахааргүй их найз охидтой ганган дэгжин хөөрхөн охин явсан. Залуучууд үргэлж болзоонд урьна танилцах санал гээл… Харин нэг залуу гарч ирсэнээр би анх удаа маш ихээр дурлаж хүнийг хайрлах өөрөө хайрлуулах халамжлуулах хамгаалуулах гэдгийг ямар сайхан зүйл гэдгийг мэдэрсэн. Үргэлж л хөтлөлцөөд болзоонд гүйсээр би ч улам ниссээр. Гэрт минь ирж ээжтэй минь дотно болж манайд ирэхдээ цэцэг шоколад элдэв гэнэтийн бэлэг барьна. Гэртээ дагуулж очихдоо гарнаас минь чанга атгаад аав ээж 2 минь чамайг хараад бэрээ гэж бодоосой гээд үүдээрээ анх давуулж байлаа. Аав ээж 2 нь сайхан хүлээж авж бид 2 бараг л тэдний гэрт байх болсон. Дахиж клип нтрд бүү тоглоорой. Тйим санал ирвэл татгалзаарай. Би чамайгаа хэн нэгэнд алдчихвий гэж айдаг гэдэг байсан учраас би мөрөөдлөө орхисон. Жүжигчин болох мөрөөдөлтэй байсан л даа тухайн үeд. Бэр гуйхаар болж бид хуримаа хүртэл ярьж төлөвлөж найз охид надад атаархаж азтай шүү миний найз гээл найр тавьдаг байлаа.
Бэр гуйж авсанаар би хүний хүн болж ээждээ үнсүүлээд тэднийд хайраар дүүрэн мөрөөдөл дүүрэн итгэлтэй эхнэр болоод очиж байлаа. Би удалгүй биe давхар болж 2 гэрээрээ дүүрэн хөл хөөрцөг болж ээж минь бусдаас их баярлаж өөд болсон аавыг минь буцаад ирлээ гэж баярлаж байсан.Хяналтандаа ороод хэдхэн хонож байхад ээж минь зуурдаар өөд болсон. Тэнгэр нураад ирэх шиг л гаслантай. Маш том аймшигтай ганцаардалын үүд хаалга нээгдсэн. Нөхөр минь тайвшруулж нулимсыг минь арчиж жирэмсэн намайг амарч тойглож уй гашууг минь хуваалцаж арай дээр болгосон. Ингээд удаагүй байхдаа хэвлийдэх үрээ амьгүй болсоныг 5 сартайд нь олж мэдсэн. Амьдрал жаргал зовлонг ийм ойрхон ийм хол ялгаатай нэг хүнд зэрэг өгдөг юм байхдаа л гэмээр… Олон найз охид бас нөхрийнхөө дэмээр дахиал даваад л гарсан. Ээжээсээ үлдсэн 1 өрөө байраа зарж нөхөр бид 2 дэлгүүр ажлуулхаар болсон байлаа. Найз охин минь мөнгө нэмж хамтарч ажлуулхаар болоод хөөрхөн амжилттай болж байв. 2 жил өнгөрөхөд бид 3 хөлөө олж эхэлж нөхөр бид 2 тусдаа гарах талаар ярилцаж эхлэж байлаа. Нэг орой нөхөр бид 2 хамтарч дэлгүүр ажлуулж байгаа найз охиныдоо зочлоод хоол цай болж байтал пивo ууцгаая гэсэн санал гарч тэр 2 дэлгүүр гарсан юм. Найз охины утсанд дуудлага ирж байгааг хартал манай хадам ээжын дугаар. Юу ч бодож саналгүй утсын авахад хадам ээж утасны цаанаас хашгичиж эхнэртэй хүүгийн минь толгойг эргүүлсэн хүүхэн. Наад хүүхдийг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Дахиж битгий хүү бэр хоёрыг минь зовоогоорой гэх нь тэр. Би юу ч ойлгож амжаагүй байтал тэр 2 гаднаас орж ирсэн. Найз охин маань уйлчихсан нүдний будаг нь урссан байгааг би харсан ч асуусангүй.
Харин хадам ээж яагаад манай найзруу ингэж залгах болов гэж бодсоор тэр оройдоо шөнөжин айж түгшиж арай үгүй байлгүй дээ гэж бодсон ч гэсэн нөхрийгөө унтсан хойно утсыг нь үзсэн юм. Нулимс урсаал цаашаа чухам юу болсон юм бүү мэд. Нөхөр маань миний найзтай давхар уулздаг, найз охин маань жирэмсэн болсон 2 сартай гэсэн мессежнүүд нүдний урд…. Итгэхийг хүсэхгүй байх бүр цаашлах тусам бүүр аймшигтай зүйлс олж уншсан. Тэр 2 хүүхэддээ ямар нэр өгөхөө хүртэл бичилцсэн, намайг дэлгүүрт хэд хоног суулгахгүй хоёулахнаа байх цаг гаргая ээжид удахгүй хүлээн зөвшөөрүүлнэ нтр гэсэн нөхрийн минь мэссежүүд. Бүх зүйл нурж би яахаа мэдэхгүй болсон. Шөнөжин 00д сууж уйлаад сэтгэл минь бүхнийг орхиод явсан ч яадаг юм гэж шивнэж би сууж байсан газраа гараа зүссэн. Уйлж байх үeд зүрх тэгж их өвдөж байхад гарны өвдөлт огт мэдрэгдсэнгүй. Нүдээ нээхэд хоосон тааз. Хажууд хадам аав ээж хоёр хараад сууж байсан. Хүн амьны хэрэгт орхоосоо өмнө салъя гэж нөхөр хэлсэн. Найз охинд минь хайртай алдаж чадахгүй бас хүүхдээ гаргахыг хүсэж байгаа гэж хэлсэн. Тэр их хайр дурсамж халамж ингээл сарнин алга болж байна гэжүү гэхээс хэзээч сэрэхгүйгээр унтмаар санагдсан. Хадам ээж эсэргүүцэж намайг явуулахгүй гэж их зүтгэсэн. Гэхдээ хүүгээ дийлээгүй ээ. Би тэднийхээс өөрийн гэсэн бүхнээ аваад үүр цайж байхад явсан. Шөнөжин нөхрийгөө хүлээж сүүлчийн удаа хэлэх үгээ хэлэхийг хүсэж хүрээд ирээч гэхэд намайг явсан хойно гэртээ очно гээд утсаа салгасан. Ингээл би очих газаргүй ч гомдлоо тээн тэднийхээс явсан. Явсан ч гэсэн хүлээсээр л…
Залгаад хүрээд ирэх байх , санаж байна гээд намайг сонгоод ирэх байх, намайг мартаж чадахгүй байх гээл үзэн ядаж чадахгүй тэнэг юм шиг хүлээсээр. Тэр 2 хамтдаа амьдраад хэдийн эхлэсэн харин би найз охидынхоо гэрээр ээлжлэн хоног төөрүүлж яагаад ч юм нэг их удахгүй нөхрийгөө уучлал гуйгаад ирэх байх гэж утсаа чагнасаар. Салж яваад 2 сар өнгөрсний дараа амьдрал надаар дахин тоглож би жирэмсэн гэдгээ мэдсэн. Нөхөртөө хэлэх гэж оролдсон ч утсаа аваагүй. Урвасан найз охин ч утсаа авсангүй. Тэр хоёрыг хамтдаа маш аз жаргалтай тэврэлдээд явж байхыг би холоос харсан өдрөө л би үнэнтэй эвлэрсэн. Нисэж байсан өндрөөсөө буусан. Би хүүхдээ түүнд хэлэлгүй тээхээр шийдсэн. Хадгаламжин дахь мөнгөөрөө яг л төрөх дөхөөд 8 сар хүртлээ амьдарч хүрсэн. Түүнээс цааш хар дарсан өдрүүд үргэлжилсэн. Найз охид нэг нэгээрээ цөөрсөөр, холбоо тасарсаар… хамгийн сүүлд хэн ч үлдээгүй. Би тогоо шиг том гэдэстэй нийтийн байрны чийгтэй өрөөнд ямар ч мөнгөгүй бэлэн гоймонгоос өөр хоолгүй , уснаас өөр ундгүй сууж байсан. Харин тэр үeд тэр 2 хүн шинэхэн хүнээ хүлээж аваад удаагүй шинэ байр шинэ хүнийхээ найр найдам гээд намайг дурсах завгүй явсан. Өөрөөсөө харамлаж хадгалсан 30хан мянган төгрөгөө халааслаад захруу өөрийнхөө төрөх бэлтгэлээ хийхээр, өлгий даавуугаа бэлдхээр алхаад явж байлаа. Төрсний дараа түрдээ гэртээ байлгаач гэж хамаатны айлаасаа царайчилж охиноо гурван сар хүртэл нь айлд толгой хоргодсон. Энэ хугацаанд үнэнтэй эвлэрсэн байсан зүрх минь дахиал дэвтэж тэр хүнийг намайг сураглаад холбогдоосой гэж хүлээсээр л…. Би ядарч сульдаж турж эцэж өлсөх гэдэг ямар хэцүү байдгийг мэдэрсэн.
Охиныхоо төрсний гэрчилгээг авахаа явах автобусны мөнгө олдохгүй 3н сар охиноо монгол улсын иргэн болгоогүй явсан. Тэгтлээ хоосорч цөхөрч сульдсан. Охин минь намайг гээд дэлхий дээр ирээгүй бол би гэдэг хүн хэдийн aмиa xорлоод үхэх байсан байх даа гэж бодогддог. Нөгөө олон найз бүсгүйчүүл хэн ч намайг энэ бүх хугацаанд асууж хайгаагүй бүгд л өөрсдийнхөө амьдралаар… Би хэнд ч ял өгж надад туслаач гэж хариу нэхсэнгүй. Өлсөхдөө өлсөж, уйлахдаа уйлж хатуужихдаа хатуужсаар охиноо 1 нас хүргэсэн. Охин минь ээжийгээ мэдэрсэн үү ээжийгээ ч хэцүү байгааг зөнгөөрөө гадарласан уу энэ хугацаанд нэг ч өвдөж зовоолгүй хөөрхөн болсоор. Хааяа хааяа охиноо аавд нь харуулаад ганцхан үнэрлүүлчих юмсан гэж боддог ч тэр хүн хэдийн өөр нэг охины аав болчихоод хүзүүн дээрээ суулгаад инээж явахад гэж бодохоор энэ бодлоо хурдхан мартдаг байлаа. Өмнө нь өмсөж зүүж байсан бүх л хувцас гоёлоо зарж бяцхан охиноо 24 цагийн цэцэрлэгт торойтол үлдээгээд ажил хийхээр явж билээ. Ээжээсээ алхамч холдож үзээгүй миний охин нүд дүүрэн нулимстай ээждээ гомдсон царайтай үлдэж хоцорсон. Хэцүү гэхэд үнэхээр хэцүү мэдрэмж. Долоо хоногт хоёрхон удаа үрээ тэврэх эрхтэй ажиллаж амьдарч зүтгэсэн. Зөөгч, Угаагч, Худалдагч, Айлын хүүхэд харах гээл би хийж үзээгүй бүхнээ хийсэн. Охиноо авдаг өдрөө авчихаад түрээсийн байрлуугаа өргөөд явж байхдаа аавтай нь таарчихсан. Өвөл дөнгөж эхлээд удаагүй байсан тэр орой ямар их гомдол нүднээс минь урсан гарсаныг би хэлж мэдэхгүй. Тэр өөрийнхөө охинд амттан бариад тоглоом торонд хийчихсэн явж байсан. Харин миний охин хэнтэй таарснаа ч мэдээгүй.
Намайг хараад тэр Сайнуу ямар өөр болчихсон юм. Ээж болоо юу? Баяр хүргэe гэж хэлээд охинруугаа нэг хараад инээмсэглээд явж одсон. Би хэлэн дээрээ гарж ирсэн тэр бүх үгээ хазаад чив чимээгүй хоцорсон. Төрсөн үрээ танилгүй зөрөөд өнгөрсөн тэр аавыг дахиж хүлээж горьдож харуулдахгүй юм шүү гэдгээ л сайн ойлгож хоцорсон доо. Сайхан 2 буурайтай танилцсанаар охинтойгоо хамт байрлангаа ажил хийх боломж олдсон нь одоо бодоход хамгийн том аз завшаан байж. Хоёр жил гаран гэрт нь гэрийнх нь гишүүд шиг бужигнан охин бид 2 тэр 2 буурайг асарч тойглон хоол цайг нь хийж цалингаа хураасан. Миний охин сэргэлэн гэхэд дэндүү сэргэлэн хөөрхөн болсоор л. Ядарж зүдэрч явахад муу хамаатан садангаас илүү хаа байсан харь элгийн хүмүүс ямар их буян болж хэрэг болсоныг бодохоор. Өлсөж цангаж ядарч унааны мөнгөгүй гоймон усанд чанаж идэж байсан тэр өдрүүд намайг амьралтай илүү ойртуулж өгсөн. Харин одоо бяцхан үртэйгээ хамт eвропын нэгэн жижигхэн хотод ирээд нэг намрыг ардаа үдэж байна. Маш их мөрөөдөл байна. Зорилго байна. Буцаад би мөрөөддөг болсон. Үртэйгээ баян байна. Зовж үзсэн хүн бусдын зовлонг ойлгох юм. Яг л над шиг зовлон туулж байгаа охид миний амссан шиг нулимс үзэж яваа бүсгүйчүүдэд сэтгэлээсээ туслах гэж хичээдэг болдог юм байна. Охин бид хоёр аав гэдэг хүнийг дахиж харахгүй байх. Тааралдахгүй байх. Миний охинд аавын хэрэг гарахгүй би бүхнийг нөхөхийн төлөө мөрөөдлөө буцааж аваад аз жаргалтай амьдарч байна.