Монгол Улсын Соёлын Яам, ЗГХА Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хамтран 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж буй бөгөөд уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Цахим орчинд ХӨГ НЭМЬЕ” онлайн фестивалийг 2020 оны 10 дугаар сарын 05 -ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх нэг сарын хугацаанд зарлаж байна.
Онлайн фестиваль нь хөгжмийн челленж / Music challenge / хэлбэрээр зохион байгуулагдах ба оролцогчдод насны хязгаар болон мэргэжлийн шалгуур тавигдахгүй гоцлол, цөөхүүл болон хамтлаг зэрэг аль ч хэлбэрээр оролцож болно.
Шилдэг оролцогчид 2020 оны 11 дүгээр сарын 14-нд зохион байгуулагдах “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” нэгдсэн ГАЛА ТОГЛОЛТ – д урилгаар оролцож өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагнал гардах юм.