Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас тусгай дугаарын утсанд нийт 10205 мэдээлэл ирж, бүртгэгджээ. Тухайлбал, 101,105 дугаарт 685, 102 дугаарт 4902, 103 дугаарт 1642 хандалт ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1642, зам тээврийн 262, гал түймэр гамшгаас хамгаалахын 18, түргэн тусламжийн 726 дуудлагыг хүлээн авч шийдвэрлэлээ хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Сонирхуулахад, 95190978 дугаартай хэрэглэгч н.Отгонцэцэг нь тусгай дугаарын утас болох 102 –т нийт 418 удаа холбогдож худал мэдээлэл, дуудлага өгч тоглосон байна. Энэ дугаартай иргэн тусгай дугаарт дахин холбогдон тоглож, үйл ажиллагаанд ажилд саад учруулбал иргэний хэргийн журмаар хариуцлага тооцно гэдгийг тус төвөөс сануулсан байна. Мөн гэртээ ганцаараа үлдсэн хүүхдүүд тусгай дугаарын утсаар тоглох нь их бөгөөд эцэг, эхчүүд энэ талаар хүүхдүүддээ зөвлөж хэлж байхыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийнхөн хүслээ.