“Маск” продакшны Ж.Мөнхсайхан Гавьяат жүжигчин цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын  зарлигаар “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 

Маск” продакшны авьяаслаг жүжигчин  Ж.Мөнхсайхан нь 1972 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Авьяаслаг жүжигчин тэрбээр СУИС-ийн драмын анги төгссөн бөгөөд олонд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчдийн нэг юм. “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байсан жүжигчин Ж.Мөнхсайхан өдгөө “Маск” продакшнд ажиллаж буй билээ.

Түүнийг хошин урлагийнхан төдийгүй найз нөхөд нь нэрийг нь товчлоод “MC” гэж дуудаг. Тэрбээр тайзны уран бүтээлд хөдөөний хүү болоод эмээгийн дүрийг хамгийн чадварлаг гаргадаг жүжигчин юм.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж …