О.Оюунцэцэг: Энийг уншаад намайг үзэн ядвал яд!

Энийг уншаад намайг үзэн ядвал яд! Хамаагүй… Гэхдээ үнэхээр хэл загатнаад байна.
Би өөрөө 4,5 ажил зэрэг хийн, заримдаа амс хийх ч завгүй гүйсээр бага багаар амьдрал минь дээшилж урагшилж байна… Нийгэм технологи өөрчлөгдөн шинэчлэгдэх энэ амьдралд ядарсан ч өөрөө өөрийгөө хөгжүүлж мэргэжлийн мэргэжилтэн, зөв хүн, сайн ээж, сайн хань байх гэж дэлхийн хүн байх гэж хичээл зүтгэл надаас гардаг – хөлс урсаж байдаг. Өөрөө ядарсан ч өвдсөн зовсон ч бусад хүмүүст төвөг болохгүйг хичээдэг.
Тийм ч учраас би бэлэнчлэлд дургүй! Над руу огт танихгүй хүмүүс чи баян юм чинь надад байр аваад өг надад гэр хороололд гал түлж амьдрах хэцүү байна, надад машин аваал өг би хүүхдүүдээ сургуулиас нь зөөмөөр байна – өвөл хэцүү байна, намайг Австрали руу явуулаад өг – надад мөнгө дансанд байхгүй, амьдрал хэцүү байна цалин хүрэхгүй байна тэдэн сая төгрөг өгчих, чи тэрэнд тусалчихаад надад тусалсангүй муу я гэх мэт мсж-үүд ирдэг…
Ам нээснийх уушиг нээе! Би Хүмүүнлэгийн ажлуудад гар бие оролцон, санхүүгийн багахан дэмжлэгэ өгдөг ч хэнд ч бэлэн зүйл, мөнгө май гээд өгдөггүй, хэзээ ч өгөхгүй… Миний тусалдаг төслүүд бүгд нэг хүнд биш олон нийтэд өгөөжтэй тул, бусдын ирээдүйд өөрчлөлт авчирахад тусалдаг тул би хандив өгдөг юм…
Өөрөө хийж буй хүмүүнлэгийн ажилдаа хандив гуйхдаа ч би аливааг үнэгүй авдаггүй. Хүүхдүүдийн ирээдүйд тусалж байгаа ч тухайн хандив өгч буй хүмүүст талархалаа илэрхийлэн хийж буй ажлыг нь бага ч болтугай дэмжихийг чин сэтгэлээсээ эрмэлздэг. Өгч байж авдаг!
Бусдаас гуйланчилж бүү амьдар. Өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөрөө хичээж, өөрөө амьдарлаа – карьер аа бий болго. Хэн ч таны болон миний өмнө хүлээсэн үүрэг, албадсан хариуцлага байхгүй. Таны амьдрал таны л гарт бий. Би яг одоо ч гэсэн хүүхэдтэй болмоор байна – гэхдээ эхлүүлсэн ажлуудаа цэгцэлж байж төлөвлөж үр хүүхэд гаргана. Энэ чинь асар их хариуцлага дагалддаг шүү дээ.
Бусдаас аргачлалыг нь арга замыг нь асуудаг хүнд хамгийн дуртай. Бэлэнчлэлд “Үгүй” гэж хэлцгээе. Өөрсдөө хичээцгээе. Амьдралдаа хариуцлагатай “эзэн” нь байцгаая.
#OOGII Sydney

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …