Б.Уянга: “Student Miss Mongolia 2020” тэмцээний ялагчийг “Нэг өрөө байр”-аар шагнана

 “Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр “Соёл, урлагийн мэдээллийн төв” буюу Улаанбаатар хотын номын сангийн байранд зохион байгуулагдлаа.

Тус хэвлэлийн хуралд “Тансаг мода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, Монголын оюутан мисс 2019 наадмын тэргүүн мисс Х.Ариунболор нар оролцож мэдээлэл хийлээ.

   Хэвлэлийн хурлын үеэр “Тансагмода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга мэдээлэл хийхдээ, “Манай агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Student Miss Mongolia” тэмцээн маань зургаа дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тэмцээний маань шагналын сан урьд өмнө нь олгогдож байгаагүй өндөр байгааг зохион байгуулагчдын зүгээс дуулгаж байгаадаа таатай байна. Тодруулбал “Student Miss Mongolia 2020” тэмцээний “Тэргүүн мисс” болсон оролцогчоо “Нэг өрөө байр”-аар шагнах юм” гэлээ.

    Оролцогчдынхоо гоо үзэсгэлэн, авьяас билэг, мэдлэг боловсролыг сорьж шилдгүүдээ тодруулах “Student Miss Mongolia 2020” тэмцээний хувьд оролцогчдод дараах шаардлагыг тавьж байгаа юм байна. Үүнд:

  • 170 см-ээс дээш өндөртэй
  • ЕБС-ийн сурагч болон оюутан байх
  • Өмнө нь тус тэмцээнд оролцож байгаагүй байх
  • Загвар өмсөгчийн анхан шатны мэдлэгтэй байх
  • Насны хязгаар 16-23
  • Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг
  • Нэг хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (төрсний гэрчилгээ)

     Хэвлэлийн хурлын төгсгөлд “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго хэлэхдээ, “Бүртгэлийн хугацаа 10 дугаар сарын 07 хүртэл үргэлжлэхээр байгаа. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99098060, 99082177 дугаараар холбогдож лавлах боломжтой. Энэ жилийн хувьд тэмцээний маань шагналын сан өндөр байгаа учир оролцогчдын оролцоо болон чансаа өндөр байх нь дамжиггүй юм” гэлээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …