Будапештын Их дуулгад Монголын 21 жүдоч хүчээ сорино

Олон улсын жүдогийн холбоо /IJF/-ноос “Будапешт-2020” ээлжит Их дуулга тэмцээнийг 10 дугаар сарын 23-25-нд зохион байгуулахаар болсон.

Ийнхүү 8 сарын дараа жүдо бөхийн цуврал тэмцээн дахин сэргэж байгаа бөгөөд Будапештын Их дуулгад 5 тивийн 73 улсын эрэгтэй 366, эмэгтэй 253 нийт 619 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Монгол Улсаас 21 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаагаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Сайед Моллай, Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, +100 кг О.Цэцэнцэнгэл, Б.Мандалбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, А.Нямхишиг, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Буянжаргал, -78 кг-д О.Мөнхцэцэг, +78 кг-д Э.Гандиймаа, А.Адьяасүрэн Унгарын Их дуулгад тус тус зодоглоно. 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …