УАШ 2020 оны пауэрлифтингийн тэмцээнээс А.Отгонбаяр алт, хүрэл медаль хүртлээ

   Улсын аварга шалгаруулах 2020 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын 11 дэх удаагийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр амжилттай оролцож, алт, хүрэл медаль хүртлээ.

  Тэрбээр тус тэмцээний мастер1-120 кг-ийн жинд 270кг шахаж алтан медаль,  насанд хүрэгчдийн open -120кг жинд 270 кг шахаж хүрэл медалийн эзэн болсон юм.

Хошууч А.Отгонбаяр нь пауэрлифтингийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд улсын болон олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …