МИАТ-ын экс удирдлагуудын хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцэх гэж байна

ми“Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын хэргийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэргийг Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэнэ. Шүүх хурал яг одоо эхлэх гэж байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн 9-р сарын гурванд давж заалдах шатны шүүхээс буюу Нийслэлийн шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүний хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх хууль  зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, ялыг хэвээр баталсан. Тодруулбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм.

Мөн тус хэрэгт холбогдоод байсан МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг цагаатгасан бол МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн билээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …