“Бодлын хүч” богино өгүүллэг

Махлаг болон туранхай хоёр эмэгтэй галт тэрэгний нэг тасалгаанд хамт суужээ . Галт тэрэг хөдлөөд хэсэг хугацаа босож тасалгааны өнгөрсний дараа туранхай эмэгтэй халаагуурын бариулыг ” Халуун ” гэсэн бичигтэй зүг рүү эргүүлэв . Нэг их удалгүй махлаг эмэгтэй босож халаагуурын бариулыг “ Хүйтэн ” гэсэн бичигтэй тал руу эргүүлээд суулаа . Хэсэг хугацааны дараа даарч эхэлсэн туранхай эмэгтэй дахин босож бариулыг нөгөө тийш нь эргүүлсний дараа махлаг эмэгтэй хөлөрч эхэлсэн тул дахин нөгөө тийш нь эргүүлэх гэх мэтээр үргэлжилж байтал галт тэрэгний үйлчлэгч орж иржээ .

Хоёул зэрэг зэрэг гомдол мэдүүлж : “ Ийм их халуунд ухаан балартах гээд байна . Энийг унтраа ! ” гэж махлаг эмэгтэй хэлэхэд туранхай эмэгтэй : ” Би бүр даарсандаа болоод чичирч байна . Энэ асаалттай байж байг ” гэх мэтээр ам уралдуулахад галт тэрэгний үйлчлэгч : “ Хатагтай нар аа , тайвшир . Та хоёр хэрэггүй зүйлээс болж маргалдаад байна шүү дээ . Энэ халаагуур одоогоор ажиллахгүй байгаа ” гэжээ .

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …