“Нөхөргүй юм гэнэ лээ” өгүүллэг

Цэцэгдэлгэр эмчийг манай Ховд аймгийнхан андахгүй. Алтан гартай эмч гэнэ. Сайхан ч хyyхэн. Тормолзсон алаг нyдтэй, yг дуу цooтэй… Царай зyс, аашны нь сайханд хэн боловч өвчнөө мартмаар аа. Хүмүүсийн ярилцах нь: -Анагаахад байхдаа нэг залуутай үерхдэг байгаад тэр нь хайртай дуртай гэж даган, хаа хэзээ ч чамаасаа урвахгүй гэж андгайлдаг байсан авч тoгсooд нутагтаа очуут өөр хyyхэнтэй суучихсан юм гэх чинь билээ. Тэгээд л Цэцэгдэлгэр эмч “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэж” явдаг болсон юм гэнэ лээ гэнэ. Нэг тасгийн эмч нар болохоороо нөхөрссөн хэрэг биз.  Манай эхнэр нэг удаа: -Цэцэгдэлгэр минь нас чинь гуч гараад талийлаа. Ядаж үр хүүхэд чинь хэнздэх вий дээ, хань бyлтэй болооч гэж хэлсэн юм байх. Тэгэхэд нь: -Харин тийм ээ гэснээс үүр үг хэлээгyй гэдэг юм. Тэгээд эхнэр биз хоёр нөхөргүй юм байна гэж ойлгоод Ганболдтой танилцуулъя гэж тохирлоо. Тэгсэн чинь Цэцэгдэлгэр эмч: -Уучлаарай намайг хyндэтгэсэнд чинь баярлалаа. Би гэр бүлтэй хyн шүү дээ гэж шуудхан хариулсан юм билээ. Бид ч яахав: -Нөхөр нь гэж хэн хаана байгаа юм бэ, дургүйдээ л тэгж байгаа юм гэж ярилцаад өнгөрлөө. Харин түүнээс хойш хаа сайгүй: -Цэцэгдэлгэр эмч нөхөртэй юм гэнэ ээ. Нoхoр нь Америкт эрдмийн зэрэг хамгаалахаар өдөр шөнөгyй ном шагайсан лут амьтан байдаг юм байх. Нэг л өдөр Цэцэгдэлгэр эмч Америк руу арилаад өгөх дэг ээ гэж ярилцах болов. Гэвч Цэцэгдэлгэр эмч тив алгасан “арилаад” өгсөн ч үгзй, тэр лут эрдэмтэн нөхөр нь ч ирж мэдэгдсэнгүй. Хэдэн жил боллоо.

Манайхан хyний мууд жаахан дуртай хойно доо: -Эрдэмтэн нөхөртэй гэдэг нь худлаа юм гэнэ ээ. Паа, пээ. Энэ Цэцэгдэлгэр эмч чинь гомо юм гэх чинь вэ гэж шивнэлдэх болов. -Магадгүй, магадгүй… Тyyнээс бишээр энэ сайхан хyyхэнд нөхөр хаа мундахав гэж хариу батална. Бүр сүүлдээ манай эмч нар хyртэл тохуурхаж эхлэв. Нэг өдөр манай хүүхдийн тасгийн эмч Лутаа: -Цэцэгдэлгэр царайлагтаа эрдэн хэн бугайг ч тоодоггyй амьтан басан байх нь. Монголд лав над таалагдах эр олдохгyй нь, харь гаригийнханд над тохирох нь байдаг эсэхийг yзмэрч Дашцэрэн гуайгаас асуухаар хот явсан юм шиг байна ха ха… Магадгүй л юм шyy гэж егөөдөв. Тэр үед Цэцэгдэлгэр хот явсан байсан юм. Тэр ч бас таавар байж. Харин Цэцэгдэлгэр эмч хүний гавьяат эмч цол хyртээд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар хүрээд ирэх нь тэр ээ.

Гавьяатаа угтаж нижгэр ёсолгоо хийв. Аймгийн томчууд хүртэл бyгд оролцлоо. Тэр цайллагад хамгийн холоос ирсэн зочин бол Хөвсгөл аймгийн мэс заслын их эмч Бат-Итгэл байв. Бат-Итгэл гэх тэр тарган шар залуу Цэцэгдэлгэр эмчтэй оюутны ширээнд танилцсан анхны нь амраг, амьдралын нь хань байжээ. Цэцэгдэлгэр эмчийн нөхөр ирсэн гэнэ ээ гэсэн яриа цахилгаан адил дорхноо тарлаа. Чухам энэ л таавар тааврын зөв хариу байлаа. Хөвсгөл аймагт Бат-Итгэл эмчийн талаар мөн л янз янзаар яригддаг байсан тааврын зангилаа ч бас давхар тайлагдах нь тэр гэнэ ээ. Таавар аа гэж. …Манайхан заримдаа мөн “сайхан” холиож байгаа биз. 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …