Түвшөө, Дөлгөөн нар 25 сая төгрөг нэхэмжлэх нь зөв үү?

Залуу гэр бүлд тохиолддог хамгийн асуудалтай зүйл нь ажилтай үед хүүхэд харах хүнгүй байх. Аав, ээж, хамаатан садан гээд байж болох бүхий л арга хэрэглэдэг ч эцэс сүүлдээ төлбөр төлөн хүүхэд асрагч авах нь элбэг бий.

Саяхан “Positive Mongolians” влог хөтөлдөг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг “Happy Flowers” байгууллагын булхайг илчлэв. Тус байгууллагад хандаж, хүүхдээ харуулдаг олон ч хүмүүс тухайн постны дор ам уралдан, гомдолоо тоочиж байв. Хүмүүсийн хэлснээр “Happy Flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төв нь туршлаггүй хүмүүс илгээдэг, ёс бус харьцдаг, хариуцлага хүлээх чадваргүй, авсан мөнгөө эргүүлж өгдөггүй гэдгийг сэтгэгдэл хэсэг дээр бичин үлдээсээр байлаа.

Санал болгох мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1372 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны …