Хөлбөмбөгийн бүх цаг үеийн дэлхийн шилдэг найруулагч хэмээгддэг Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар маргааш буюу арваннэгдүгээр сарын 9-нд манай улсад зочилох гэж байна.
Тэрээр манай улсад хувийн онгоцоороо ирэх бөгөөд Монголын хөл бөмбөгийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, манай хөлбөмбөгчдийн тоглолтыг сонирхох аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамтаар “NTV” телевизийн ток шоунд оролцох гэнэ.
Түүний айлчлал ганцхан өдөр үргэлжлэх юм.