Энэ эмэгтэйг Б.Отгонжаргал гэдэг. Тэрбээр одоо 31 настай. Нөхөр дөрвөн настай хүүгийн хамт амьдардаг. 2017 оноос хойш түүний баруун эрүүний ясанд зовуургүй хавдар үүсч бага, багаар хавдаж явсаар 2017 оны аравдугаар сард Улсын нэгдсэн төв эмнэлэгт эрүүний ясанд гарсан хавдрыг хусаж авах мэс засалд оржээ. Үүнээс хойш жил хүрэхгүй хугацаанд буюу 2018 оны зургадугаар сараас хагалгаа хийсэн газраа хавдар нь дахиж, мөн баруун хөлний шилбэний ясанд үсэрхийлжээ.
Б.Отгонжаргал 2018 оны аравдугаар сарын 18-нд Хавдар Судлалын Үндэсний Төвд Эрүүний ясны хавдар оноштой нөхөн сэргээх хагалгаанд орсон байна. Мэс заслын дараах эдийн шинжилгээгээр ясны хорт хавдар хэмээн оношлогджээ.
Түүний өвчнийг Монгол Улсад эмчлэх боломжгүй тул БНСУ-ын “Sun medical center” эмнэлэгт хэвтэн, эмчлүүлэхээр болжээ. Түүний эмчилгээний зардалд ойролцоогоор 150 сая төгрөг хэрэгтэй болжээ. Түүний гэр бүлд эмчилгээний төлбөр дутмаг байгаа боловч цаг алдахгүйн тулд урьдчилгаа төлбөрийг нь төлж, эмнэлгийн хяналтад орохоор есдүгээр сарын 29-нд БНСУ-д зорьж, тэндээ тусгаарлалтад байгаа аж.
Тэрбээр аравдугаар сарын 13-нд“Sun medical center” эмнэлэгт шилжих бөгөөд химийн эмчилгээний төлбөр, үзлэг оношлогоо /Ясны скайн, ПЭТ СТ, MRI, СТ/ зэрэг эхний байдлаар 150 гаруй сая төгрөг шаардлагатай байгаагаас эмнэлгээс ирүүлсэн үнийн саналаар эмчилгээний төлбөрийн 10 хувь болон оношлогоо, шинжилгээний төлбөрөө гэр бүл, ах дүүс, хамаатан садан, найз нөхөд, нутгийн ахан дүүс болон түүнд туслах хүсэлтэй сайхан сэтгэлт ард түмнийхээ хандив тусламжаар бүрдүүлж, эмнэлгийн дансанд байршуулан эмчилгээний виз гаргуулжээ.
Харин одоогийн байдлаар түүний эмчилгээний зардалд 100 орчим сая төгрөг дутуу үлджээ. Тиймээс сайхан сэтгэлт Монголчууд минь Б. Отгонжаргал бүсгүйд сэтгэлийн хандив өргөж түүнд амьдрал хайрлая.
Хандивын данс: Хаан банк- 5018066681 – Б.Отгонжаргал
Хаан банк: 5400666275 – Б.Отгонжаргал
Холбогдох утас: 88991169 /өөрөө/
77815335- Солонгос дахь дугаар /эгч Б. Нацагмаа/