”Давхар цагаан шугам” олон ангит киноны хоёр дуу цацагдаж эхэллээ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн шинэ уран бүтээл ”Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.

Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бүтээсэн “ДАВХАР ЦАГААН ШУГАМ” олон ангит уран сайхны кино 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

”Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны киноны эхний дуу болох яруу найрагч Н.Минжинсайханы шүлэг, хөгжмийн зохиолч Б.Цогтдэлгэрийн ая, гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянгын дуулсан “Амьдрал чамдаа” дууг кино багийнхан үзэгчиддээ хүргэсэн.

Харин энэ удаад яруу найрагч О.Цэнд-Аюушийн шүлэг, Б.Цогтдэлгэрийн хөгжим, дуучин О.Хүрэлбаатарын дуулсан “Эх орондоо” дууг таалан болгооно уу.

Санал болгох мэдээ

Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан …