МИАТ компани байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох туршилтын нислэг хийжээ

МИАТ ТӨХК  зорчигч үйлчлүүлэгчиддээ зориулан байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох “Агаарын аялал”-ын туршилтын нислэг хийсэн байна.

Тодруулбал, Энэ сарын 16-нд Асралт хайрхан, Бурхан халдун, Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар БОИНГ 737-800 агаарын хөлгөөр аялсан байна.

ИНЕГ-ын ажилтнууд туршилтын нислэгт оролцож байгалийн үзэсгэлэнт газруудыг агаараас тольджээ.

Дээрх газруудаар аялсан туршилтын нислэг нийт 3 цаг 30 минут үргэлжилсэн тухай мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …