Унгарын алдарт Пушкаш академид суралцах эрхээ авсан “Дэрэн” клубийн тоглогч Г.Дөлгөөн, “Би Си Эйч Лионс” клубийн тоглогч Х.Чингүүн нар 10-р сарын 21-ний өглөөний тусгай үүргийн шууд нислэг болох Улаанбаатар – Будапешт чиглэлийн онгоцоор Унгар улсыг зорилоо.
Ковид-19 цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед эдгээр шилдэг хөвгүүдийг хөл бөмбөгөөр мэргэжлийн түвшинд хичээллэх боломжийг Унгар улсруу зорчих бололцоогоор хангасан Улсын Онцгой Комисс, Хүннү-Эйр, Монгол улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Батбаяр, Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд, Консулын алба нар олгожээ.