Б.Жав агсаны дурсгалын хөшөөг Улсын клиникийн 1-р амаржих газарт байрлууллаа

     Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Улсын клиникийн 1-р амаржих газрыг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавъяат эмч, Монголын анагаахын шинжлэх ухааны академийг үндэслэгч гишүүн, академич, доктор, профессор, ЭМШУИС-ийн ЭБЭСТ-ийн эрхлэгч асан Б.Жавын нэрэмжит болгосон билээ.

Тэгвэл эл үйл ажиллагаанд зориулж Б.Жав эмчийн дурсгалын хөшөөг Улсын клиникийн 1-р амаржих газарт байрлуулах ёслол өчигдөр Улсын клиникийн 1-р амаржих газрын шинэ өргөтгөлийн I давхарт болсон юм.

Харин өнөөдөр тус үйл ажиллагааны хүрээнд “Эх барих эмэгтэйчүүдийн салбарын өнөөгийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна.

index

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …