ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин Б.Жамбалдорж энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Монголын мистер-2020” улсын аварга шалгаруулах тэмцээний мастер ангилалд хүрэл медаль хүртэж, 75 кг-ийн жинд шилдэг зургаад шалгарлаа.
Ингэснээр олон улсын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна.
Тэрээр Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд бодибилдингийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байгаа юм.
Энэ хугацаанд 2012 оны Улаанбаатар хотын аваргаас мөнгө, 2013 оны УАШТ-ээс хүрэл медалийг тус тус хүртэж байсан.
Мөн Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын болон гар, сагсан бөмбөгийн спортын мастер цолтой тамирчин юм.