Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгдэх В.Васильевтэй хамтран тоглолоо

ОХУ-ын Пермь хотноо тоглогдсон “Анюта” балетын гол дүрд Монголын балетчин Р.Булган тогложээ.

“Анюта”-гийн эцэгт балетчин, багш, театрын найруулагч, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний одонт, ЗХУ-ын болон ОХУ-ын Төрийн шагналт В.Васильев бүжиглэсэн байна.

Ази хүн Владимер Васильевийн “Анюта”-гийн дүрд тоглосон тохиолдол өдийг хүртэл байгаагүй бөгөөд ийнхүү Монголын балетчин Р.Булган нь “Анюта”-гийн дүрийг бүтээсэн анхны Монгол, Ази балетчин болсон байна.

Р.Булган бага наснаасаа балетын урлагаар хичээллэсэн бөгөөд гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшийн шавь юм. Тэрээр Вагановын урлагийн тусгай мэргэжлийн сургууль, Пермийн бүжгийн сургуулийг тус тус төгсөн, Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн Театрын балетын гоцлогчоор ажилладаг байна.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …