Монгол залуу бүх японы ахлах сургуулийн аварга болов

Коронавирусийн цар тахлын улмаас Япон улсад чөлөөт бөхийн бүх тэмцээн, уралдаанууд хойшлогдоод байв. Тэгвэл чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээн Токио хотод боллоо.

92 кг-ын жинд 48 бөх барилдснаас ОУХМ Туваадоржийн Бөхчулуун зургаа ялахдаа ганц ч оноо алдалгүй түрүүлэв. Түүний сурдаг Чиба мужийн “Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд аваргалж хос алтан медалийн эзэн болжээ.

Тэрбээр сүүлийн гурван жил дараалан ахлах сургуулийн аварга болжээ. Т.Бөхчулуун нь 2001 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн бөгөөд анхны багш нь Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж. Дараа нь гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчиний удирдлага дор хичээллэж байгаад 2018 онд алдарт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг “Ичиши” залуучуудын клубт багшилж буй Р.Баяраа түүнийг өдгөө сурч буй сургуульд нь авчирсан.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …