Дуучин Х.Ядамын “Break the silence” дуу өнөөдөр сонсогчдын хүртээл болно

“The Voice of Mongolia-2” шоу өнгөрсөн зун үзэгчдэд хүрч, үзэгчдийн нийт саналын дүнгээр шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам үндэсний ялагчаар тодорсон билээ. Тэрбээр шоуны дараа бие даасан уран бүтээл дээр ажиллаад, тун завгүй яваа сурагтай. Дуучин Х. Ядамын анхны уран бүтээл болох “Break the silence” дуу өнөөдөр /2020.11.02 / 18:00 цагаас цацагдаж эхлэх аж.

Тэрбээр финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болж байсан билээ. Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагчаар тодорсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, Францын алдарт “Renault” брэндийн “KAPTUR” загварын автомашины эзэн болсон.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …