“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл “Хотулун гүнж” УСК анхны тизерээ цацлаа. Албан ёсны нээлтээс жилийн өмнө тизер нь цацагдаж байгаа нь сонирхол татав. Тизерийн хөгжмийг Г.Даваахүү, киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна. “Монгол мохошгүй” гэсэн уриатай ажээ.
Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж.
М.Цэрэндолгор ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ жүжигчний мэргэжлээр төгсчээ.
Цэдо буюу М.Цэрэндолгор СУИС-ын лицей сургуулийн бүжгийн ангийг төгссөн. СУИС-даа жүжигчний ангид элсч ороод хоёрдугаар курсээсээ Москва хотод суралцжээ.
Москва хотноо ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, киноны жүжигчин мэргэжлээр 2017 онд төгссөн. Хамгийн анх оюутан байхдаа Г.Ундармаагийн “Тютю” кинонд гол дүр бүтээсэн.
Ам бүл гурвуулаа амьдардаг. Түүний нөхөр UBS телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүн.