Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Дээд шүүхэд өнөөдөр болжээ.
Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор Дээд шүүхээс шийдвэрлэсэн байна. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг Дээд шүүхээс хүчингүй болголоо.
Тодруулбал, анхан шатны шүүхээс Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргаж, давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн билээ.