Т.Мөнхсайхан: Коронавирусыг ханиад гэж авч үзэж болохгүй, нас баралт өндөртэй, аюултай халдвар

Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2020.11.03/Түр хорооны хуралдаан боллоо.

Энэ үеэр Шадар сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун халдварыг дотооддоо алдаагүй гэдэгт итгэдэггүй хүний нэг гэсэн байр сууриа илэрхийлээд өнгөрсөн өвөл манай улсад маш хүнд ханиадны дэгдэлт үүссэн. Ханиадны шинж тэмдэг коронавируст халдварын шинж тэмдэгтэй адилхан байсан.

Халдвартай нь тогтоогдож, эмчлүүлсэн Франц иргэн манай улсад ирээд олон хүнтэй уулзсан, гэтэл халдвар тархаагүй. Монгол хүмүүст ханиадны дархлаа байгаа юм биш биз гээд танин мэдэхүйн талаас хариулт хүсэв.

Х.Болорчулуун гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан” Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй гэдэг нь тогтоогдсон. Өнгөрсөн оны 12, 1 дүгээр сард дэгдсэн ханиадаар өвчилсөн хүмүүсийн дунд дараа нь эсрэг бие тодорхойлох шинжилгээ хийж тандалт явуулахад эсрэг бие үүсээгүй хариу гарсан. Коронавирусыг ямар нэгэн байдлаар ханиад гэж авч үзэж болохгүй, нас баралт өндөртэй, аюултай халдвар. Франц иргэнээс халдвар дамжаагүй нь халдвар хамгааллын дэглэм сайн сахисантай холбоотой гэж ойлгож байгаа” хэмээн хариулав.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …