Б.Заяабал: Татвартай холбоотой 45 үйлчилгээ ЦАХИМД шилжлээ

Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал, “E-Mongolia”-ийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна.

Татвартай холбоотой үндсэн 45 үйлчилгээ цахим боллоо. Үүнээс гадна тодорхойлолт авдаг үйлчилгээнүүд ч цахимд шилжлээ.

Татварын системүүдээр нэг минутад 340 орчим нэг цагт 21,000 орчим иргэд үйлчилгээ авдаг. Эхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан байдлаар 1,589,643-т хүрчээ.

Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал, “E-Mongolia”-ийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна.

Татвартай холбоотой үндсэн 45 үйлчилгээ цахим боллоо. Үүнээс гадна тодорхойлолт авдаг үйлчилгээнүүд ч цахимд шилжлээ.

Нэг минутад 6000-7000 татвар төлөгч хандаж үйлчилгээ авч байна. Өнгөрсөн жил 422 мянган татвар төлөгчдөд цахимаар үйлчилгээ үзүүлсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 616 мянган иргэнд цахим үйлчилгээ үзүүлсэн байна.

Татварын үйлчилгээ цахим болсноор татвар төлөгчдөд хэр хэмжээний хөнгөлөлт үзүүлээд буйг бид тооцсон. Үндсэндээ:

  • татвар төлөгчөөр бүртгүүлэх гэж Татварын албан дээр ирдэг зардлуудыг хэмнэсэнтэй холбоотойгоор 116  сая төгрөгийн хэмнэлт,
  • тайлан цаасаар тушаадаг байхад 18,5 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан. Энэ зардлыг тэг болголоо,
  • Банканд татвараа төлөхөд 2 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан,
  • Түүнчлэн авто тээврийн татвар төлөгчийн гэрчилгээг жил бүр хэвлүүлэхэд 100 орчим сая төгрөг зарцуулдаг байсан. Энэ үйлчилгээ байхгүй боллоо.
  • Татвар төлөгчийн цэнхэр дэвтрийг хэвлэхэд жилд 150 сая төгрөг зарцуулдаг байсан бол цахимд шилжсэнээр энэ дэвтэр хэрэгцээгүй боллоо.
  • Татвар төлөгч Татварын албанд биеэр ирж баталгаажуулалт хийх шаардлагагүй болсон. Улмаар 300 орчим сая төгрөгийг хэмнэж байна.

Нийтээр нь авч үзвэл 21 орчим тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д татварын 48 үйлчилгээг нэгтгэснээр иргэд төрийн үйлчилгээний нэг цонхоор татварын үйлчилгээг авах боломж бүрдлээ.

Монголын татварын алба нь:

  • татвар төлөгчийг бүртгэх,
  • тайлан хүлээж авч боловсруулах,
  • татвар хураан төвлөрүүлэх,
  • татварын буцаан олголтыг зохион байгуулах,
  • эрсдэл тооцох,
  • хяналт шалгалтад хамруулах,
  • хүсэлт шийдвэрлэх,
  • татвар төлөгчдөд сургалт мэдээлэл өгөх гэсэн үндсэн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Татварын нэгдсэн системийг 2019 онд ашиглалтад оруулснаар 45 үйлчилгээг цахимд шилжүүлсэн.

Татварын үйлчилгээ цахим болсноор татвар төлөхтэй холбоотой зардал буурсан. Бүртгүүлэх, тайлагнах, татвараа төлөх, тооцоолол, үлдэгдлээ баталгаажуулах, татварын өр хураахтай холбоотойгоор татвар төлөгчөөс гардаг зардлыг нэг жилд 20,8 тэрбум төгрөгөөр хэмнэнэ.

“E-Mongolia” нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаанд 179,253 иргэн хандаж, 148,267 иргэн үйлчилгээ авсан байна.

Хамгийн эрэлттэй үйлчилгээ:

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг иргэд “E-Mongolia”-р дамжуулан авсан байна.

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …