Шуурхай: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд Монгол орны нутаг дэвсгэрт болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 3,5 болон түүнээс дээш хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, 8:42:29 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 107 км-т  4,5 магнитуд, 8:50:01 цагт ОХУ-ын Улаан Үүдээс баруун хойш 81км-т 3.7 магнитуд, 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 100 км-т зайд ОХУ-ын нутаг дэвсгэрт 5,4 магнитудын газар хөдлөлт тус тус болсон байна.

Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд болсон газар хөдлөлт Дархан, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …