ТЦА: Ямарч зөрчилгүй гаргаагүй байхад цагдаа торголоо гэж худал мэдээ тараасан

     Энэ сарын 5-ны өдөр Paparazzi+Traffic Mongolia пэйж хуудсанд Turuu Mgl гэх цахим хаягтай иргэн өөрийн автомашины зарим эд ангийг харуулан цагдаагийн алба хаагч зөрчилгүй байхад нь торгосон мэтээр иргэд, олон нийтэд эргэлзээ төрүүлсэн худал мэдээлэл оруулсан гэж ТЦА-наас мэдээллээ. Тодруулбал, тухайн зөрчил гаргагч нь МУ-ын ЗХД-ийн 18.7 “гэрэлтүүлгийг суурин газарт тээврийн хэрэгсэлд суурилуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин автомашиндаа нэмэлтээр гэрэлтүүлүүр суурилуулж, битүүмжлэн таглаж хаагаагүй хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан байх тул алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 14.7.41-т заасны дагуу торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Иргэдээс шөнийн цагт хурц нэмэлт гэрэлтүүлүүр суурилуулж бусдыг гялбуулж, тэдний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг бүдүүлэг жолооч нарын талаар цагдаагийн байгууллагад байнга гомдол, мэдээлэл ирүүлдэг бөгөөд энэ төрлийн зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …