Алтан гадаст одонт дуучин Ука өнөөдөр 38 нас хүрлээ

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн биз ээ. “Voice mongolia” тэмцээний шүүгчээр ажиллаж эхэлсэн тэрээр өнөөдөр 38 нас хүрч байна. Мөн энэ өдөр Төрийн дээд шагнал алтан гадас одонгоор энгэрээ мялааж баяр дээр баяр нэмсэн үйл явдал болжээ.

Тэрээр 1982 оны 11-р сарын 06-нд Улаанбаатар хотод төрж өссөн байна.
Ука багын нь л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан тэрбээр Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн аж.


Арван жилээ төгсөөд Ука ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний “Орхон” дээд сургуульд орсон байдаг. СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн ч хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихжээ. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр оргилыг нээж өгсөн юм. Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд “Nature sounds”-даа бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ийнхүү Ука “Киви” хамтлагт орох анхны алхмаа хийжээ.
Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. Дуучин Укагийн өөр нэгэн мэргэжил нь бүжигчин юм.

Мөн энэ сарын 20-ний өдөр Буянт-Ухаа Спорт ордонд болох “DO IT” тоглолтод нь амжилт хүсье!

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …