Я.Содбаатар:Дотоодод коронавирус алдаагүй учраас хөл хорио тогтоох шийдвэр гараагүй

 Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан,  “КОВИД-19” цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар дөнгөж сая танилцууллаа.

УОК-ийн дарга, Шадар сайд Я. Содбаатар: Өнөөдөр халдвар хамгааллын дэглэм сахих асуудал тун чухлаар тавигдаж байгаа бөгөөд дэлхий нийтэд СOVID-19 халдварын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж, өвчлөл нас баралт нэмэгдэж байгаа тул бид дотооддоо эрсдэлээ бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарлаа.

Алтанбулаг боомтод Зам тээврийн хөгжлийн, Эрүүл мэндийн сайд нар газар дээр нь ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж, нөөцийн асуудлаар эрсдэлт нөхцөл, дотроо халдвар тархсан нөхцөлд бэлэн байдал ямар байгаа талаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа.

Дотоодод коронавирус алдаагүй учраас Улсын онцгой комисс ямар нэг хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй.

COVID-19 халдвартай хүнийг эмчилж байсан сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой буруу ойлголт явж байна. Тухайн сувилагч бол дотроо буюу халдвар хамгааллын дэглэмдээ ажиллаж байсан бөгөөд ямар нэг байдлаар гадаад орчинд, энгийн иргэдтэй харилцсан зүйл байхгүй юм.

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос ямар мэдээлэл ирсэн бэ?

-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт бол хамгийн эрсдэлтэй цэг болж байна. Ялангуяа ОХУ-тай хил залгаа хот, тосгонд халдварын тоо өсч, нас баралтын тоо огцом нэмэгдэж байгаа. Тиймээс Улсын онцгой комиссын хоёр гишүүн газар дээр нь ажиллаж, шаардлагатай шийдвэр гаргахаар ажиллаж байна. Ирэх долоо хоногт тодорхой шийдвэрүүд гаргана.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …